43 дугаар зүйл. Үнэт цаасны клирингийн үйл ажиллагаа /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
43.1.Үнэт цаасны клирингийн үйл ажиллагаа /цаашид “клирингийн үйл ажиллагаа” гэх/ гэж клирингийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд /цаашид “клирингийн байгууллага” гэх/-ээс хэрэгжүүлэх доор дурдсан үйл ажиллагааг ойлгоно: /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
43.1.1.үнэт цаасны арилжааны хэлцэлд худалдан авагч талын эсрэг худалдагч тал, худалдагч талын эсрэг худалдан авагч талын үүрэг гүйцэтгэх, үүнтэй холбогдсон эрх хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
43.1.2.үнэт цаасны арилжааны баталгаажсан хэлцлийн дагуу үнэт цаас шилжүүлэх болон мөнгөн төлбөр гүйцэтгэхтэй холбоотой арилжаанд оролцогч талуудын хүлээх үүргийг хэлцэл тус бүрээр, эсхүл цэвэршүүлсэн дүнгээр тодорхойлох; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
43.1.3.үнэт цаас шилжүүлэх болон мөнгөн төлбөр гүйцэтгэх даалгаврыг төлбөр тооцооны байгууллагад илгээх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
43.1.4.үнэт цаасны арилжааны хэлцэлд оролцогч талууд үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан үүсэх эрсдэлийг удирдах. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
43.2.Клирингийн байгууллага нь клирингийн үйл ажиллагааг явуулахдаа шударга, үр ашигтай, үр дүнтэй, эрсдэлийг бууруулах зарчмыг баримтална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
43.3.Клирингийн байгууллага гишүүнчлэлтэй /цаашид “клирингийн гишүүн” гэх/ байх бөгөөд клирингийн гишүүн элсүүлэх шалгуурыг клирингийн байгууллагын журмаар зохицуулна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
43.5.Үнэт цаасны арилжааны клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагааг эрсдэлгүй найдвартай гүйцэтгэх зорилгоор клирингийн гишүүн нь өөрийн харилцагчаас захиалгын үнийн дүнгийн тодорхой хувиар барьцаа байршуулахыг шаардах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааг үл маргах журмаар захиран зарцуулах эрхтэй. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
43.6.Энэ хуулийн 43.2-т заасан зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор клирингийн байгууллага нь төлбөрийн баталгааны сан байгуулах бөгөөд сангийн үйл ажиллагааны журмыг батална. Төлбөрийн баталгааны сангийн эх үүсвэр нь клирингийн гишүүний санд оруулсан мөнгөн хуримтлалаас бүрдэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
43.7.Үнэт цаасны арилжааны баталгаажсан хэлцэлтэй холбоотой төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд тухайн хэлцлийн клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагаатай холбоотой үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, клирингийн байгууллага, төлбөр тооцооны байгууллагын энэ хуульд заасны дагуу хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг зогсоохгүй. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
43.8.Клирингийн байгууллага нь хуульд заасан эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд клирингийн гишүүнд холбогдох өөрт байгаа мэдээллийн нууцлалыг хадгална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
43.9.Клирингийн үйл ажиллагааны журмыг Хороо батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./