44 дугаар зүйл. Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
44.1.Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа гэж энэ хуулийн 24.1.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээс хэрэгжүүлэх доор дурдсан үйл ажиллагааг ойлгоно: /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
44.1.1.холбогдох байгууллагаас ирүүлсэн даалгаврын дагуу үнэт цаасны шилжүүлэг болон мөнгөн төлбөрийн гүйлгээг нэгэн зэрэг гүйцэтгэх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
44.1.2.үнэт цаасны шилжүүлэг болон мөнгөн төлбөрийн гүйлгээнд саатал гарсан тохиолдолд холбогдох арга хэмжээг авах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
44.1.3.үнэт цаасны шилжүүлэг болон мөнгөн төлбөрийн гүйлгээний тайланг энэ хуулийн 43.1-д заасан байгууллагад хүргүүлэх. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
44.2.Үнэт цаасны төлбөр тооцоог тухайн арилжаа явагдсанаас хойш ажлын гурван өдөрт багтаан гүйцэтгэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
44.3.Үнэт цаасны шилжүүлэг хийгдсэнээр үнэт цаасны өмчлөх эрх шилжсэнд тооцно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./