48 дугаар зүйл. Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын арилжаанд оролцох /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

48 дугаар зүйл. Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын арилжаанд оролцох /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

48.1.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын арилжаанд энэ хуульд заасан бүртгэлд хамрагдсан брокер, дилер, андеррайтер оролцоно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

48.2.Клирингийн үйл ажиллагааг тухайн арилжааг зохион байгуулж байгаа байгууллагаас өөр байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд уг байгууллагыг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын арилжаанд оролцсон гэж үзэхгүй. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.