49 дугаар зүйл. Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

49 дугаар зүйл. Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

49.1.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага нь дор дурдсан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй: /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

49.1.1.үнэт цаас болон бараа бүтээгдэхүүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг хөрөнгийн биржээр арилжихад зохих үйлчилгээг үзүүлэх;

49.1.2.үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн журмыг батлах; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

49.1.3.үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэх, хасах болон арилжаанд оруулах журмыг батлах;

49.1.4.энэ хуульд заасны дагуу үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага батлахаар заасан дүрэм, журмыг болон тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг зохих журмын дагуу Хороогоор батламжлуулах; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

49.1.5.үнэт цаасны арилжаа зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих;

49.1.6.үнэт цаасны арилжааг тогтоосон хугацаанд тасралтгүй, ил тод, алдаагүй, шударгаар зохион байгуулах, шаардлагатай бэлтгэлийг өөрийн эх үүсвэрээр бүрэн хангах.

49.2.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага энэ хуулийн 49.1.5-д заасан үүргээ биелүүлэх зорилгоор үнэт цаасны арилжаанд оролцогч, үнэт цаас өмчлөгч болон үнэт цаас гаргагчаас шаардлагатай мэдээллийг шаардах эрхтэй. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

49.3.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.