50 дугаар зүйл. Санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

50 дугаар зүйл. Санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа

50.1.Үнэт цаас гаргагчийн санхүүжих чадавхын зэрэглэлийг тусгайлан боловсруулсан аргачлалд үндэслэн тогтоох хөндлөнгийн, хараат бус ажиллагааг санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа гэнэ.

50.2.Санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд зохих нөхцөл, шаардлагыг хангасан бол үнэт цаасны зах зээл дэх тодорхой төрлийн санхүүгийн хэрэгсэлд дүн шинжилгээ хийж, тэдгээрийн чанар, эрсдэл, өгөөж зэрэг үзүүлэлтээр зэрэглэл тогтоож болно.

50.3.Санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь сонирхлын зөрчил бүхий харилцагчид үйлчилгээ үзүүлэх, хуурамч зэрэглэл тогтоох, дутуу мэдээлэл болон шинжилгээнд үндэслэн зэрэглэл тогтоохыг хориглоно.

50.4.Санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох аргачлал, үйл ажиллагааны журмыг Хороо тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.