51 дугаар зүйл. Зохицуулалттай үйл ажиллагааг хавсран эрхлэх

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Зохицуулалттай үйл ажиллагааг хавсран эрхлэх

51.1.Дор дурдсан үйл ажиллагааг хавсран эрхэлж болно:

51.1.1.брокерийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд дилерийн, үнэт цаасны итгэмжлэн удирдах болон андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

51.1.2.үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд кастодианы, клирингийн болон төлбөр тооцооны үйл ажиллагааг; /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

51.1.3.кастодианы үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд үнэт цаасны тухайлсан бүртгэлийн үйл ажиллагааг;

51.1.4.кастодианы үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд төлбөрийн үйл ажиллагааг;

51.1.5.тухай бүр Хорооноос зөвшөөрсөн үйл ажиллагаа.

51.1.6.хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.2.Энэ хуулийн 51.1-д зааснаас бусад зохицуулалттай үйл ажиллагааг хавсран эрхлэхийг хориглоно.

51.3.Энэ хуульд заасан зохицуулалттай хэд хэдэн үйл ажиллагааг нэг хуулийн этгээд хавсран эрхлэх тохиолдолд түүнд тавих санхүүгийн шаардлагыг хавсран эрхэлж байгаа үйл ажиллагаа тус бүрд тавих шаардлагаар нэмэгдүүлэн тооцно.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, АУДИТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.