52 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэл хөтлөх

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

52 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэл хөтлөх

52.1.Зохицуулалттай этгээд тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаатай холбоотой хийсэн хэлцэл, өөрийн болон харилцагчийн хөрөнгийн хөдөлгөөн, өөрчлөлтийг бүрэн тусгасан анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, баланс орлого, үр дүнгийн тайланг цаг тухайд нь үнэн зөв гаргах үүрэгтэй.

52.2.Зохицуулалттай этгээд энэ хуулийн 52.1-д заасан баримт бичиг, бүртгэлийг өөрийн байгууллагад таваас доошгүй жил хадгалан архивт шилжүүлнэ.

52.3.Хороо, түүнээс томилогдсон этгээд энэ хуулийн 52.1-д заасан баримт бичиг, бүртгэлтэй танилцах, үнэ төлбөргүйгээр хуулбарлан авах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.