53 дугаар зүйл. Аудит
53.1.Зохицуулалттай этгээд нь тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг сарын дотор Хороонд бүртгүүлсэн аудитын байгууллагыг сонгон гэрээ байгуулж, Хороонд мэдэгдэнэ.
53.2.Дараах этгээдийг энэ хуулийн 53.1-д заасан аудитороор томилохыг хориглоно:
53.2.1.зохицуулалттай этгээдэд эрх бүхий албан тушаал эрхэлж байсан буюу эрхэлж байгаа болон түүний хувьцаа эзэмшигч, эсхүл харилцагч;
53.2.2.энэ хуулийн 53.2.1-д заасан этгээдийн холбогдох этгээд;
53.2.3.Хороонд бүртгэлгүй аудитор.
53.3.Зохицуулалттай этгээд нь аудитын байгууллагатай байгуулсан гэрээг цуцалснаас, эсхүл дуусгавар болсноос хойш долоо хоногийн дотор энэ тухайгаа Хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./