54 дугаар зүйл. Аудитын шалгалт /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

54 дугаар зүйл. Аудитын шалгалт /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.1.Зохицуулалттай этгээд нь тухайн санхүүгийн тайлангийн жил дуусах тухай бүр нягтлан бодох бүртгэлдээ аудитын шалгалт хийлгэж, санхүүгийн тайланг аудитын дүгнэлт гарснаас хойш аудитын дүгнэлтийн хамт ажлын гурван өдрийн дотор Хороонд ирүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54.2.Энэ хуулийн 54.1-д заасны дагуу шалгалт хийх явцад зохицуулалттай этгээдийн санхүүгийн байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхүйц болон санхүүгийн бусад зохицуулалтыг зөрчсөн нөхцөл байдал илэрвэл аудитор энэ тухай Хороонд болон зохицуулалттай этгээдэд нэн даруй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

54.3.Хороо шаардлагатай гэж үзвэл зохицуулалттай этгээдийн улирлын санхүүгийн тайланд аудит хийлгэхийг шаардаж болно.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.