55 дугаар зүйл. Үнэт цаасны анхдагч зах зээлийн мэдээлэл
55.1.Үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаас гаргагч нь дор дурдсан мэдээллийг үнэ төлбөргүйгээр сонирхсон этгээдэд өгөх үүрэгтэй:
55.1.1.үнэт цаасны танилцуулгад туссан мэдээлэл;
55.1.2.үнэт цаас гаргагчийн дүрэм, журамд заасан үнэт цаас гаргах, үнэт цаасыг арилжих журам;
55.1.3.санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан;
55.1.4.Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага болон бусад эрх бүхий байгууллагаас тогтоосон болон үнэт цаас гаргагчийн дүрэм, журамд нийтэд мэдээлэхээр тусгасан мэдээлэл. /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./