5 дугаар зүйл. Үнэт цаас
5.1.Энэ хуулийн зохицуулалтад хамрагдах үнэт цаасанд дараах санхүүгийн хэрэгсэл хамаарна:
5.1.1.хувьцаат компанийн хувьцаа /цаашид "хувьцаа" гэх/;
5.1.2.компанийн өрийн хэрэгсэл;
5.1.3.Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл;
/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.1.4.хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, нэгж эрх;
5.1.5.хадгаламжийн бичиг;
5.1.6.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас;
5.1.7.үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх /варрант/;
5.1.8.энэ хуульд заасан үүсмэл санхүүгийн хэрэгсэл;
5.1.9.энэ хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гэж тогтоосон бусад санхүүгийн хэрэгсэл.
5.1.10.Засгийн газар, аймаг, нийслэлийн үнэт цаас; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.1.11.үнэт цаасны зах зээлд банкнаас гаргасан хадгаламжийн сертификат; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.1.12.олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.2.Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан санхүүгийн хэрэгсэл энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй:
5.2.1.хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа;
5.2.2.үнэт цаасны зах зээлд арилжихыг зөвшөөрөөгүй үүсмэл санхүүгийн хэрэгсэл; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.2.3.шилжүүлгийн болон энгийн вексель;
5.2.4.энэ хуулийн 5.1.11-д зааснаас бусад хадгаламжийн сертификат; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.2.5.Банкны тухай хуулийн 15.2-т заасны дагуу банкнаас мөнгөний зах зээлд арилжихаар гаргаж байгаа нэг жил хүртэлх хугацаатай бусад санхүүгийн хэрэгсэл.
5.3.Энэ хуулийн 5.2.4-т заасан санхүүгийн хэрэгсэл нь хадгаламжийн бичигт хамаарахгүй.