65 дугаар зүйл. Зөвлөмж гаргах
65.1.Хороо дор дурдсан зорилгоор үнэт цаасны зах зээлд оролцогчид хандан зөвлөмж гаргах эрхтэй:
65.1.1.хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах;
65.1.2.үнэт цаасны арилжаа, төлбөр, тооцоо, хадгаламжийн үйл ажиллагааны шударга, ил тод, үр ашигтай байдлыг хангах;
65.1.3.үнэт цаасны зах зээлийн тогтолцооны эрсдэлийг бууруулах;
65.1.4.зохицуулалттай этгээдийн шударга, зохистой удирдлагын тогтолцоог бүрдүүлэх;
65.1.5.үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
65.1.6.зохицуулалттай этгээдийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах;
65.1.7.энэ хуульд заасан болон Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад асуудлаар.
65.2.Хороо зөвлөмжөө холбогдох этгээдэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлэхээс гадна шаардлагатай тохиолдолд олон нийтийн хэвлэл мэдээллийн болон бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./