67 дугаар зүйл. Зохицуулалттай этгээдийн бүртгэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

67 дугаар зүйл. Зохицуулалттай этгээдийн бүртгэл

67.1.Хороо зохицуулалттай этгээдийн бүртгэлийг хөтлөх ба уг бүртгэл нийтэд нээлттэй байна.

67.2.Зохицуулалттай этгээдийн бүртгэл хөтлөх журмыг Хороо батлах ба уг бүртгэлд зохицуулалттай этгээд бүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, түүнд гарсан өөрчлөлтийг тусгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.