68 дугаар зүйл. Тохиромжтой этгээдийг тодорхойлох

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

68 дугаар зүйл. Тохиромжтой этгээдийг тодорхойлох

68.1.Хороо дор дурдсан шалгуурыг хангасан этгээдийг тохиромжтой этгээд гэж тооцно:

68.1.1.тухайн үйл ажиллагаа, албан тушаалыг мэргэжлийн түвшинд шударгаар эрхлэх чадвартай байх;

68.1.2.хувь хүн бол мэргэжил, мэргэшил, туршлага, эрхэлж байсан ажил, албан тушаал, түүнтэй холбоотой хариуцлага хүлээж байсан эсэх, санхүүгийн болон ёс зүйн байдал нь уг албан тушаал эрхлэхэд тохиромжтой;

68.1.3.Хорооноос тогтоосон бусад нэмэлт шалгуур.

68.2.Хороо тохиромжтой этгээдийг тодорхойлохдоо дараах мэдээллийг үндэслэнэ:

68.2.1.тухайн этгээдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох баримт бичиг;

68.2.2.зохицуулалттай этгээдийн эрх бүхий албан тушаалтан, түүнийг албан ёсоор төлөөлж байгаа аливаа этгээдийн тухай мэдээлэл;

68.2.3.зохицуулалттай этгээд нь компанийн нэгдлийн гишүүн бол тухайн нэгдэлд хамаарах хуулийн этгээд, тэдгээрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, холбогдох этгээд болон эрх бүхий албан тушаалтны тухай;

68.2.4.зохицуулалттай этгээд нь өөрийн үйл ажиллагааны дүрэм, журмыг тогтоосон, зүй зохистой дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын тогтолцооны тухай;

68.2.5.Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт мэдээлэл.

68.3.Зохицуулалттай этгээд нь компанийн нэгдлийн гишүүн бол Хороо тухайн компанийн нэгдлийн бусад гишүүнээс шаардлагатай мэдээллийг шаардан гаргуулж болно.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ӨӨРИЙГӨӨ ЗОХИЦУУЛАХ БАЙГУУЛЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.