69 дугаар зүйл. Өөрийгөө зохицуулах байгууллага
69.1.Монгол Улсын үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын бүрэн эрхийг Хороонд бүртгүүлсэн хуулийн этгээд хэрэгжүүлнэ.
69.2.Энэ хуулийн 69.1-д заасан өөрийгөө зохицуулах байгууллага нь зохицуулалттай хуулийн этгээд болон энэ хуулийн 35.1-д заасан эрх авсан мэргэжилтнүүдээс бүрдсэн гишүүнчлэлтэй, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагаа болон ёс зүйн нийтлэг журмыг тогтоох, гишүүдийнхээ чадавхыг дээшлүүлэх, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, тогтвортой байдлыг хангах үндсэн зорилго бүхий мэргэжлийн холбоо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, үнэт цаасны клирингийн байгууллага болон үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага байна. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
69.3.Тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай этгээд нь Хороонд бүртгэлтэй өөрийгөө зохицуулах байгууллагын гишүүн байна.