71 дугаар зүйл. Өөрийгөө зохицуулах байгууллагыг бүртгэх
71.1.Хороо дараах шалгуурыг үндэслэл болгон өөрийгөө зохицуулах байгууллагыг бүртгэнэ:
71.1.1.нийт тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай этгээдийн тавиас дээш хувийн гишүүнчлэлтэй байх;
71.1.2.Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх;
71.1.3.энэ хуулийн 72 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагад нийцсэн дүрэм, журамтай байх.
71.2.Энэ хуулийн 71.1-д заасан шалгуурыг хангаагүй тохиолдолд Хороо өөрийгөө зохицуулах байгууллагыг бүртгэхээс татгалзана.
71.3.Энэ хуулийн 71.1-д заасан шалгуурыг хангахгүй болсон, эсхүл Хороо өөрийгөө зохицуулах байгууллагыг бүртгэлээс хассан тохиолдолд өөрийгөө зохицуулах байгууллагын бүрэн эрх дуусгавар болно.