72 дугаар зүйл. Өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журам

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

72 дугаар зүйл. Өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журам

72.1.Өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журамд дараах зүйлийг тусгана:

72.1.1.гишүүнээр элсүүлэхэд тавих шаардлага, гишүүнчлэлийн хураамж, гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, гишүүнээс хасах журам;

72.1.2.гишүүд, тэдгээрийн ажилтнуудын үйл ажиллагаанд баримтлах мэргэжлийн ёс зүйн дүрэм;

72.1.3.гишүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих болон гомдол, маргааныг хянан шийдвэрлэх журам;

72.1.4.өөрийгөө зохицуулах байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам;

72.1.5.гишүүдэд сургалт явуулах, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах журам;

72.1.6.зах зээлийг урвуулан ашиглах, дотоод мэлээлэл ашиглан арилжаанд оролцохоос урьдчилан сэргийлэх зэрэг шударга арилжааг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ зохион байгуулах журам;

72.1.7.хууль тогтоомжид заасан бусад асуудал.

72.2.Өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журмыг бүх гишүүдийн хурлаар батлах ба уг дүрэм, журмыг Хороонд батламжлуулснаар хүчин төгөлдөр болно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

72.3.Энэ хуулийн 72.2-т заасны дагуу хүчин төгөлдөр болсон дүрэм, журмыг гишүүд нь заавал дагаж мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.