74 дугаар зүйл. Өөрийгөө зохицуулах байгууллага болон Хороо хоорондын харилцаа

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

74 дугаар зүйл. Өөрийгөө зохицуулах байгууллага болон Хороо хоорондын харилцаа

74.1.Өөрийгөө зохицуулах байгууллага нь түүний гишүүдээс хууль тогтоомж, байгууллагын дүрэм, журмыг зөрчсөн талаар болон уг зөрчилтэй холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай Хороонд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

74.2.Хороо шаардлагатай гэж үзвэл өөрийгөө зохицуулах байгууллага, түүний гишүүдийн эрх ашигт хамааралтай аливаа асуудлаар шийдвэр гаргахаасаа өмнө өөрийгөө зохицуулах байгууллагын болон бусад хөндлөнгийн шинжээчийн санал, дүгнэлтийг авч болно.

74.3.Өөрийгөө зохицуулах байгууллага нь дүрэм, журамд орсон өөрчлөлтийн талаар тухай бүр Хороонд мэдэгдэж, батламжлуулснаар тухайн өөрчлөлт нь хүчин төгөлдөр болно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

74.4.Хороо хууль тогтоомжтой зөрчилдсөн дүрэм, журмыг бүхэлд нь, эсхүл тэдгээрийн зарим заалтыг өөрчлөх даалгавар өгч болно.

74.5.Хороо хууль тогтоомж, Хорооноос тогтоосон дүрэм, журамд зааснаас бусад асуудлаар өөрийгөө зохицуулах байгууллагын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.