75 дугаар зүйл. Өөрийгөө зохицуулах байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт
75.1.Өөрийгөө зохицуулах байгууллага санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа тогтоосон хугацаанд Хороонд ирүүлэх ба нийтэд мэдээлнэ.
75.2.Өөрийгөө зохицуулах байгууллагын үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд Хороо шалгалт хийнэ.
75.3.Өөрийгөө зохицуулах байгууллага нь Хорооноос томилогдон шалгалт хийж байгаа этгээдэд шаардлагатай баримт, холбогдох тайлбарыг зохих журмын дагуу шуурхай гаргаж өгөх үүрэгтэй.
75.4.Өөрийгөө зохицуулах байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан, мэргэжилтэн нь энэ хууль, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд Хороо дараах арга хэмжээ авч, нийтэд мэдээлнэ:
75.4.1.анхааруулга хүргүүлэх;
75.4.2.даалгавар өгөх;
75.4.3.байгууллагын үйл ажиллагаанд зарим хязгаарлалт тогтоох;
75.4.4.бүртгэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
75.4.5.хууль тогтоомжид заасан бусад хариуцлага ногдуулах.
75.5.Энэ хуулийн 75.4.1-75.4.3-т заасан арга хэмжээ авсан өдрөөс хойш уг асуудлыг удирдах зөвлөл, эсхүл бүх гишүүдийн хурлаар 60 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, Хороонд мэдэгдэнэ.
75.6.Өөрийгөө зохицуулах байгууллагын бүрэн эрх дуусгавар болсон тохиолдолд түүний гишүүдийг эрх бүхий бусад өөрийгөө зохицуулах байгууллагад шилжүүлэх бөгөөд өөрийгөө зохицуулах байгууллагын гишүүнчлэлийг шилжүүлэхтэй холбогдсон журмыг Хороо батална.
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
ДОТООД МЭДЭЭЛЭЛ ЭЗЭМШИГЧИД ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА