76.1.Тодорхой үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй мэдээллийг дотоод мэдээлэл гэнэ.
76.2.Нийтэд нээлттэй мэдээлэлд үндэслэн хийсэн дүн шинжилгээ нь үнэт цаасны ханш, арилжааны хэмжээнд мэдэгдэхүйц нөлөөлөх боломжтой байсан ч түүнийг дотоод мэдээлэл гэж үзэхгүй.