77 дугаар зүйл. Дотоод мэдээлэл эзэмшигч
77.1.Дараах этгээдийг дотоод мэдээлэл эзэмшигч гэж үзнэ:
77.1.1.үнэт цаас гаргагчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан, ажилтан болон тэдгээрийн холбогдох этгээд;
77.1.2.албан үүргээ хэрэгжүүлэх, гэрээ, хэлцлийн бэлтгэл болон түүнийг байгуулах, гүйцэтгэх үе шатанд дотоод мэдээллийг олж авсан этгээд болон тэдгээрийн холбогдох этгээд.
77.2.Энэ хуулийн 77.1-д заасан этгээдийг уг мэдээллийг шууд болон шууд бусаар олж авсан эсэхээс үл хамаарч дотоод мэдээлэл эзэмшигч гэж үзнэ.