78 дугаар зүйл. Дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцохыг хориглох
78.1.Дотоод мэдээлэл эзэмшигчид дараах зүйлийг хориглоно:
78.1.1.уг мэдээллийн улмаас ханш, арилжааны хэмжээ нь хэлбэлзэх үнэт цаас болон түүнд суурилсан санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцох;
78.1.2.уг мэдээллийг дотоод мэдээлэл гэдгийг мэдсэн эсэхээс үл хамааран ханш, арилжааны хэмжээ нь хэлбэлзэх үнэт цаас, түүнд суурилсан санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцохыг бусдад санал болгох, ятгах;
78.1.3.албан тушаал, ажил үүргийн хувьд мэдээллийг нээлттэй болгох үүрэг хүлээснээс бусад тохиолдолд бусдад дотоод мэдээллийг задруулах.
78.2.Дотоод мэдээлэл эзэмшигч, түүний холбогдох этгээд бүртгэлтэй үнэт цаас, түүнд суурилсан санхүүгийн хэрэгслийн арилжаанд дотоод мэдээлэл ашиглан оролцсон бол энэ хуулийн 78.1-д заасныг зөрчсөнд тооцно.
78.3.Дотоод мэдээллийг ашиглан арилжаанд оролцох үйлдлээс сэргийлэх харилцааг зохицуулсан журмыг Хороо батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./