79 дугаар зүйл. Дотоод мэдээллийг нийтэд мэдээлэх
79.1.Үнэт цаас гаргагч нь энэ хуулийн 76.1-д заасан дотоод мэдээллийг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, Хорооноос тогтоосон журмын дагуу нийтэд мэдээлэх ба дотоод мэдээллийг нийтэд мэдээлэхдээ Хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
79.2.Дотоод мэдээллийг дор дурдсан хэлбэрээр нийтэд мэдээлнэ:
79.2.1.үнэт цаас гаргагч, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага болон Хорооны цахим хуудсаар;
79.2.2.Хорооноос тогтоосон журмын дагуу хэвлэн нийтлэх;
79.2.3.тухайн мэдээллийг сонирхогч этгээд саадгүй авах боломжийг хангасан бусад хэлбэрээр.
79.3.Энэ хуулийн 76.1-д заасан мэдээллийн жагсаалт, түүнийг мэдээлэх журмыг Хороо тогтооно.
ЗАХ ЗЭЭЛИЙГ УРВУУЛАН АШИГЛАХ