81 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлөх үүрэг
81.1.Дотоод мэдээллийг ашиглан үнэт цаасны арилжаанд оролцсон, дотоод мэдээллийг зохих журмын дагуу нийтэд мэдээлээгүй, зах зээлийг урвуулан ашигласны улмаас бусдад учруулсан хохирлыг буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй.
81.2.Дотоод мэдээллийг ашиглаж, эсхүл зах зээлийг урвуулан ашиглаж олсон орлого, ашгийг Иргэний хуульд заасны дагуу нэхэмжилж болно.
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ