82 дугаар зүйл. Мэдээлэл шаардах

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

82 дугаар зүйл. Мэдээлэл шаардах

82.1.Хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэх, эсхүл гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллагын хүсэлтэд заасан шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд, шаардсан хэлбэрээр баталгаажуулж ирүүлэхийг зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагч, тэдгээрийн холбогдох этгээд болон тухайн нөхцөл байдалтай холбоотой аливаа этгээдээс бичгээр, эсхүл цахим хэлбэрээр шаардаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

82.2.Энэ хуулийн 82.1-д заасан этгээд нь уг мэдээллийг ирүүлэх үүрэгтэй.

82.3.Банк нь хувьцаат компани, эсхүл зохицуулалттай этгээдийн холбогдох этгээд бол тухайн банкинд энэ хуулийн 82.1, 82.2 дахь хэсгийн заалт нэг адил хамаарна.

82.4.Энэ хуулийн 82 дугаар зүйлд заасан мэдээлэл шаардахтай холбогдох асуудлыг бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуулийн заалтыг дагаж мөрдөнө.

82.5.Энэ хуулийн 82.1-д заасан эрх хэмжээний хүрээнд олж авсан баримт, материал, мэдээллийг Хорооны зөвшөөрөлгүйгээр аливаа этгээдэд мэдээлэх, шилжүүлэхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.