83 дугаар зүйл. Байнгын хяналт

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

83 дугаар зүйл. Байнгын хяналт

83.1.Хороо зохицуулалттай этгээд нь энэ хууль, түүнд нийцүүлэн Хорооноос гаргасан дүрэм, журам, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхэд байнгын хяналт тавина.

83.2.Зохицуулалттай этгээд Хорооны шаардсан баримт, материалыг тогтоосон хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.

83.3.Банк нь хувьцаат компани бол түүнд энэ хуулийн 83.1, 83.2 дахь хэсгийн заалт нэг адил хамаарна.

83.4.Банк нь зохицуулалттай этгээдийн нэгдлийн гишүүн бол Хороо энэ хуулийн 83.1, 83.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өмнө Монголбанкинд мэдэгдэн дангаараа буюу хамтарсан хяналт шалгалт явуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.