84 дугаар зүйл. Зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд хийх шалгалт
84.1.Хороо энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зохицуулалттай этгээд болон үнэт цаас гаргагч биелүүлж байгаа эсэхэд шалгалт хийнэ.
84.2.Хороо шаардлагатай гэж үзвэл өөрийн санаачилгаар болон иргэд, хуулийн этгээд болон гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, хүсэлтийн дагуу зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд хэдийд ч шалгалт хийж болно.
84.3.Банк нь хувьцаат компани бол түүнд энэ хуулийн 84.1, 84.2 дахь хэсгийн заалт нэг адил хамаарна.
84.4.Банк нь зохицуулалттай этгээдийн нэгдлийн гишүүн бол Хороо энэ хуулийн 84.1, 84.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өмнө Монголбанкинд мэдэгдэн дангаараа, эсхүл хамтарсан хяналт шалгалт хийж болно.