86 дугаар зүйл. Хяналт шалгалтад саад учруулахыг хориглох

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

86 дугаар зүйл. Хяналт шалгалтад саад учруулахыг хориглох

86.1.Энэ хуулийн 83, 84 дүгээр зүйлд заасан хяналт шалгалтад дараах байдлаар саад учруулахыг хориглоно:

86.1.1.хяналт шалгалтаас зайлсхийх;

86.1.2.хянан шалгагчийн үйл ажиллагаанд саад учруулах, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдох;

86.1.3.шалгалттай холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс татгалзах, гэмтээх, засварлах, устгах, зайлсхийх, хуурамчаар үйлдэх;

86.1.4.бусад.

86.2.Энэ хуулийн 86.1-д заасан нөхцөл байдал тогтоогдвол Хороо тухайн зохицуулалттай этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.