22 дугаар зүйл. Хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргахад харгалзан үзэх нөхцөл

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргахад харгалзан үзэх нөхцөл

/Энэ зүйлийн гарчигт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.1.Хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргахдаа эрх бүхий албан тушаалтан дараах нөхцөлийг харгалзан үзнэ:

/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.1.1.гэрч, хохирогчийн аюулгүй байдалд учирч болох эрсдэл;

22.1.2.хамгаалалтад авснаар олон нийтэд учирч болох эрсдэл;

22.1.3.гэрч, хохирогчийн өгсөн, өгөхөөр зөвшөөрсөн мэдээлэл, нотлох баримтын ач холбогдол;

22.1.4.нөхцөл байдлын үнэлгээ, аюулын эрсдэлийн түвшин;

22.1.5.хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал;

22.1.6.хамгаалах арга хэмжээ хэрэглэх эсэхийг тодорхойлох сэтгэл зүйн сорилын үр дүн;

22.1.7.бусад нөхцөл.

22.2.Энэ хуулийн 23.4-т заасан сэтгэл зүйчийн баг нь шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогчийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлох зорилгоор энэ хуулийн 22.1.6-д заасан сэтгэл зүйн сорилыг авч, хамгаалалтын хэлбэрийг сонгох зөвлөмж гаргана.

/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.