23 дугаар зүйл. Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага, түүний үүрэг
/Энэ зүйлийн гарчигт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.1.Хамгаалалтын арга хэмжээг дараах байгууллагууд өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.1.1.цагдаагийн алба;
23.1.2.мөрдөх алба;
/Энэ заалтыг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.1.3.Тахарын алба;
/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.1.4.Авлигатай тэмцэх газар;
23.1.5.Тагнуулын ерөнхий газар.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан байгууллагууд нь тухайн байгууллагын даргын дэргэд гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий хамгаалалтын тусгай албатай байна.
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
23.3.Энэ хуулийн 23.2-т заасан хамгаалалтын тусгай алба нь гэрч, хохирогчийг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.3.1.гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг шуурхай авах;
23.3.2.гэрч, хохирогчийг мэдээллээр хангах;
23.3.3.нүүлгэн шилжүүлэх, баримт бичиг солих, мэс заслын аргаар гадаад төрхийг өөрчлөх хамгаалалтын арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.3.4.шинээр ажилд ороход туслалцаа үзүүлэх, мэргэжлийн сургалтад хамруулах;
23.3.5.хууль зүйн туслалцаа болон нийгмийн бусад туслалцаа үзүүлэх;
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.3.6.шаардлагатай гэж үзвэл аюулгүй байдлын хамгаалалтын хэлбэрийг өөрчлөх, цуцлах тухай саналаа холбогдох албан тушаалтанд гаргах;
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
23.3.7.энэ хуулийн 5.3-т заасан гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээдийг хамгаалах, энэ хуульд заасан туслалцаа үзүүлэх;
23.3.8.хамгаалалтын үйл ажиллагааны нууцлалыг хангах;
23.3.9.хамгаалалтад авсан гэрч, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэн хөтлөх;
/Энэ заалтыг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.3.10.шаардлагатай бусад.
/Энэ заалтын дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.4.Энэ хуулийн 23.2-т заасан тусгай албаны дэргэд мэргэжлийн хууль зүйн зөвлөгөө өгөх болон сэтгэл зүйчийн баг ажиллана.
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.5.Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар энэ хуулийн 7.1.1-7.1.6-д заасан арга хэмжээг өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./