24 дугаар зүйл. Хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийн талаар гомдол гаргах
24.1.Хамгаалалтад байгаа гэрч, хохирогч энэ хуулийн 21.2-т заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийн талаар гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэрийг танилцуулснаас хойш 14 хоногийн дотор гомдлоо дээд шатны прокурор болон харьяалах шүүхэд гаргана.
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
24.2.Шүүх болон прокурор гомдлыг ажлын таван өдрийн дотор хянаж шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
БУСАД ЗҮЙЛ