16 дугаар зүйл. Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуур, хугацаа
16.1.Хөрөнгө оруулагч хуулийн этгээдийн Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл нь доор дурдсан шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ олгоно:
16.1.1.бизнес төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэлд заасан хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь энэ хуулийн 16.2, 16.3-т заасан хэмжээнд хүрэх;
16.1.2.хуульд заасан бол байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн байх;
16.1.3.тогтвортой ажлын байр бий болгох;
16.1.4.дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх.
16.2.Тогтворжуулах гэрчилгээг доор дурдсан салбарт дараах хугацаагаар олгоно:
16.2.1.уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарт:
Хөрөнгө оруулалтын хэмжээ /тэрбум төгрөгөөр/ Тогтворжуулах гэрчилгээ олгох хугацаа /жилээр/ Хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацаа /жилээр/ Улаанбаатарын бүс Төвийн бүс /Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ, Төв/ Хангайн бүс /Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл/ Зүүн бүс /Дорнод, Сүхбаатар,Хэнтий/ Баруун бүс /Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд/ 30-100 хүртэл 5 6 6 7 8 2 100-300 хүртэл 8 9 9 10 11 3 300-500 хүртэл 10 11 11 12 13 4 500-аас дээш 15 16 16 17 18 5
16.2.2.энэ хуулийн 16.2.1-д зааснаас бусад салбарт:
Хөрөнгө оруулалтын хэмжээ/тэрбум төгрөгөөр/ Тогтворжуулах гэрчилгээ олгох хугацаа /жилээр/ Хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацаа /жилээр/ Улаанбаатарын бүс Төвийн бүс /Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ, Төв/ Хангайн бүс /Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл/ Зүүн бүс /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/ Баруун бүс /Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан Увс,Ховд/ 10-30 хүртэл 5-15 4-12 3-10 2-8 5 2 30-100 хүртэл 15 -50 12-40 10-30 8-25 8 3 100-200 хүртэл 50 -100 40-80 30-60 25-50 10 4 200-аас дээш 100-аас дээш 80-аас дээш 60-аас дээш 50-аас дээш 15 5
16.3.Дараах төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээний хугацааг энэ хуулийн 16.2-т заасан хугацааг 1.5 дахин уртасган тооцож олгоно:
16.3.1.улс орны нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжилд онцгой ач холбогдол бүхий импортыг орлох болон экспортлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, техник, эдийн засгийн үндэслэл батлагдсан өдрийн Төв банкны албан ханшаар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх тооцоотой, бүтээн байгуулалтын ажилд гурваас дээш жил шаардагдах төслийг байршил, салбар харгалзахгүйгээр;
16.3.2.энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээд нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэл эрхлэн, үндсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа.
16.4.Хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацааг тогтворжуулах гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно.
16.5.Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь энэ хуулийн 16.2-т заасан хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацааг сунгах хүсэлтээ хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл энэ хугацааг 2 хүртэл жилээр сунгаж болно. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.6.Нийслэлийн дагуул хотын бүтээн байгуулалтын төсөл нь Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 24.1-д заасан шалгуурыг хангасан тохиолдолд тогтворжуулалтын гэрчилгээг олгоно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./