17 дугаар зүйл. Тогтворжуулах гэрчилгээ авах тухай хүсэлт гаргах

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Тогтворжуулах гэрчилгээ авах тухай хүсэлт гаргах

17.1.Энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээд нь тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлтээ хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.2.Тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлтэд доор дурдсан бичиг баримтыг хавсаргана:

17.2.1.энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан тухай хүсэлт гаргагч хуулийн этгээдийн мэдэгдэл;

17.2.2.хүсэлт гаргагч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ, хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн баримт бичгийн хуулбар; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.2.3.дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж байгаа талаарх танилцуулга;

17.2.4.хуульд заасан бол байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ;

17.2.5.төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10 хүртэл тэрбум төгрөг бол бизнес төлөвлөгөө, 10 тэрбум төгрөгөөс дээш бол техник, эдийн засгийн үндэслэл.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.