19 дугаар зүйл. Тогтворжуулах гэрчилгээг хүчингүй болгох

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Тогтворжуулах гэрчилгээг хүчингүй болгох

19.1.Тогтворжуулах гэрчилгээг доор дурдсан үндэслэлээр хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр хүчингүй болгоно: /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.1.тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссан;

19.1.2.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд хүсэлт гаргасан, эсхүл татан буугдсан;

19.1.3.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд Монгол Улсад оруулсан хөрөнгөө Монгол Улсын нутаг дэвсгэрээс бүрэн татаж, шилжүүлсэн;

19.1.4.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь хууль бус бичиг баримт бүрдүүлэн тогтворжуулах гэрчилгээг авсан болох нь тогтоогдсон;

19.1.5.эрх залгамжлагч нь энэ хуулийн 15.4-т заасан шаардлагыг хангаагүй;

19.1.6.энэ хуулийн 15.3-т заасныг зөрчсөн;

19.1.7.гадаадын төрийн өмчит хуулийн этгээд нь энэ хуулийн 21.1-д заасан зөвшөөрөл аваагүй болох нь тогтоогдсон;

19.1.8.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч нь энэ хуулийн 16.2-т заасан хугацаанд хөрөнгө оруулалтаа хийгээгүй;

19.1.9.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

19.2.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 19.1-д заасан үндэслэлээр тогтворжуулах гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ ажлын таван өдөрт багтаан тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдэд болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.