4 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
4.1.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчаас хийж байгаа хөрөнгө оруулалтад хамаарна.
4.2.Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосноос бусад салбар, үйлдвэрлэл, үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийж болно.
4.3.Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд энэ хуулийн 21.1-д заасны дагуу зөвшөөрөл авсан тохиолдолд хөрөнгө оруулалт хийж болно.
4.4.Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нь Компанийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлнэ.
4.5.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу төрийн байгууллага, албан газарт улсын болон орон нутгийн төсвөөс хийх хөрөнгө оруулалтад энэ хууль хамаарахгүй.
4.6.Олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн өмчит аж ахуйн нэгж, иргэний арилжааны нөхцөлгүйгээр олгох хандив, буцалтгүй тусламжид энэ хууль хамаарахгүй.
4.7.Цөмийн энергийн салбарт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад энэ хуулийн 20 дугаар зүйл хамаарахгүй бөгөөд уг харилцааг Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулна.