5 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын хэлбэр
5.1.Хөрөнгө оруулалтыг Монгол Улсад дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
5.1.1.хөрөнгө оруулагч дангаараа болон бусад хөрөнгө оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах;
5.1.2.хөрөнгө оруулагч хувьцаа, өрийн бичиг, бусад төрлийн үнэт цаасыг худалдан авах;
5.1.3.компанийг нэгтгэх, нийлүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх;
5.1.4.төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн хуваах, маркетинг, менежментийн болон бусад гэрээ байгуулах; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.1.5.санхүүгийн түрээс /лизинг/-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх;
5.1.6.хуулиар хориглоогүй бусад хөрөнгө оруулалтын хэлбэр.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН НИЙТЛЭГ БАТАЛГАА