8 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт тавих;
8.1.2.хөрөнгө оруулалтын бодлого, хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэг, арга хэмжээний талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх;
8.1.3. энэ хуулийн 21.1-д заасан зөвшөөрлийг олгох;
8.1.4.Төв банк, хөдөлмөр эрхлэлт, татвар, гааль, нийгмийн даатгал, бүртгэл, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудаас хөрөнгө оруулалттай холбоотой дараах мэдээллийг хагас, бүтэн жилээр гаргуулж, хөрөнгө оруулалтын статистик мэдээллийг гаргах:
8.1.4.а.хөрөнгө оруулалтын эх үүсвэр, хэмжээ;
8.1.4.б.татвар төлөлт;
8.1.4.в.ажлын байрны тоо;
8.1.4.г.гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл;
8.1.4.д.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо;
8.1.4.е.бараа, үйлчилгээний импортоор хийсэн хөрөнгийн оруулалтын хэмжээ.
8.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ зүйлийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./