36 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сан дампуурах
36.1.Хөрөнгө оруулалтын сан нь сангийн цэвэр активын нийт хөрөнгийн 10 хувь буюу түүнээс дээш хэмжээ бүхий бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргээ ажлын 20 өдөрт гүйцэтгэж чадахгүй болсон нөхцөлд тухайн санг дампууруулах хүсэлтийг шүүхэд гаргаж болно.
36.2.Хөрөнгө оруулалтын сангийн дампуурлын ажиллагааг Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэрт үндэслэн хэрэгжүүлнэ.