38 дугаар зүйл. Татан буугдсан хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг хуваарилах

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Татан буугдсан хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг хуваарилах

38.1.Татан буугдсан хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг хуваарилахад дараах дарааллыг баримтална:

38.1.1.тухайн сангийн төлөх татварын өр, төлбөр;

38.1.2.хөрөнгө оруулалтын санд үйлчилгээ үзүүлсэн хөрөнгө оруулалтын менежментийн компани болон кастодианаас бусад этгээдэд төлөх төлбөр;

38.1.3.татан буулгах үйл ажиллагааг эрхэлж байгаа этгээдэд уг ажиллагаатай холбогдох зардал буюу Хорооноос томилогдсон этгээд татан буулгах ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байгаа бол уг этгээдэд олгох ажлын хөлс;

38.1.4.хөрөнгө хадгалах гэрээний дагуу кастодианд төлөх үйлчилгээний төлбөр;

38.1.5.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйлчилгээний төлбөр.

38.2.Энэ хуулийн 38.1-д заасны дагуу хөрөнгө хуваарилсны дараа үлдсэн хөрөнгийг сангийн гишүүдэд оруулсан хөрөнгийн хэмжээтэй нь хувь тэнцүүлэн олгоно.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, АУДИТ, ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.