40 дугаар зүйл. Аудит, аудитын шалгалт

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Аудит, аудитын шалгалт

40.1.Хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгө оруулалтын менежментийн компани нь тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг сарын дотор Хороонд бүртгүүлсэн аудитын байгууллагыг сонгон гэрээ байгуулж, энэ тухай Хороонд мэдэгдэнэ.

40.2.Хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгө оруулалтын менежментийн компанийн аудит, аудитын шалгалтын тухайд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан зохицуулалттай этгээдэд тавих шаардлага нэгэн адил хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.