42 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн мэдээлэл
42.1.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 57 дугаар зүйл нэгэн адил хамаарах бөгөөд хөрөнгө оруулалтын сан Хорооноос шаардсан мэдээллийг тухай бүр тогтоосон хугацаанд гарган өгөх үүрэгтэй.
42.2.Хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс хамаарч нийтэд, Хороонд болон бусад байгууллагад байнга мэдээлэх мэдээллийн жагсаалт, мэдээлэл өгөх үйл ажиллагааны журмыг Хороо тогтооно.
42.3.Хувийн хөрөнгө оруулалтын сан нь хууль болон энэ хуулийн 42.2-т зааснаас бусад тохиолдолд нийтэд мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй.
42.4.Мэдээллийн үнэн зөв, хүрэлцээтэй байдлыг хангах үүргийг тухайн сангийн хөрөнгө оруулалтын менежментийн компани хүлээнэ.
42.5.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой, түүнд үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд, иргэнээс мэдээлэл авахтай холбоотой журмыг Хороо тогтоох бөгөөд уг мэдээллийг гагцхүү албан хэрэгцээнд ашиглана.
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ЗОХИЦУУЛАЛТ