43 дугаар зүйл. Гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа

43.1.Гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан, түүний охин болон хараат компанийн зүгээс Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх бол Хороонд бүртгүүлнэ.

43.2.Гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт сангийн хувьцаа, нэгж эрхээ нийтэд санал болгон худалдахыг хориглоно.

43.3.Гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан хаалттай хүрээнд хувьцаа, нэгж эрхээ санал болгох үйл ажиллагааг Хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр гүйцэтгэж болох бөгөөд уг зөвшөөрлийг олгохтой холбоотой шалгуур, зөвшөөрөл олгох журмыг Хороо тогтооно.

43.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сангийн нийтэд болон Хороонд ирүүлэх мэдээллийн төрөл, мэдээлэл ирүүлэх журмыг Хороо тогтооно.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.