47 дугаар зүйл. Хөрөнгө итгэмжлэн удирдах
47.1.Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний хугацаа нь тухайн хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд заасан сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацаатай нэгэн адил байна.
47.2.Хөрөнгө итгэмжлэн удирдаж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани, түүний ажилтан нь дараах үүрэгтэй:
47.2.1.хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх;
47.2.2.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн багцтай холбоотой санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийг хууль болон Хорооноос тогтоосон журамд нийцүүлэн өөрийн хөрөнгийн бүртгэлээс тусад нь хөтлөх;
47.2.3.хөрөнгө оруулагчид шаардлагатай тайлан, мэдээг гаргаж өгөх;
47.2.4.үнэт цаасны төлбөрийг зохих журмын дагуу шилжүүлэх;
47.2.5.хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Хорооноос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх.
47.3.Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний загварыг Хороо батална.
47.4.Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний хуулбарыг сангийн нэгж эрхийн танилцуулгад хавсаргана. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ХАДГАЛАХ