5.1.Хөрөнгө оруулалтын сан нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.18-д заасан мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх этгээд байна.
5.2.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан зохицуулалттай үйл ажиллагаанд хамаарна.
5.3.Хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан зохицуулалттай үйл ажиллагаанд хамаарахгүй.