6 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн хэлбэр, төрөл

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн хэлбэр, төрөл

6.1.Хөрөнгө оруулалтын сан доор дурдсан хэлбэртэй байна:

6.1.1.хамтын хөрөнгө оруулалтын сан;

6.1.2.хувийн хөрөнгө оруулалтын сан.

6.2.Хамтын хөрөнгө оруулалтын сан нь дараах төрөлтэй байна: /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.2.1.нэгж эрхээ бусдад худалдахаар байнга санал болгож, эрэлтийн хэмжээгээр гаргадаг бөгөөд нэгж эрхээ эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэг нээлттэй; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.2.2.үүсгэн байгуулагчаас тогтоосон хөрөнгийн хэмжээнд багтаан нийтэд санал болгох хэлбэрээр нэгж эрх гаргаж, зах зээлийн үнээр худалддаг, гаргасан нэгж эрхээ эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэггүй хаалттай; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.2.3.үүсгэн байгуулагчаас сангийн нэгж эрхээ зохицуулалттай этгээдийн эзэмшиж байгаа хөрөнгө оруулалтын хэрэгслээр солих замаар сангийн активаа бүрдүүлдэг, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага дээр нэгж эрх нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг /цаашид “биржээр арилжаалагддаг сан гэх/. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.3.Хөрөнгө оруулалтын сангийн төрөл, хэлбэрийг тухайн сангийн дүрмээр тодорхойлно.

6.4.Хөрөнгө оруулалтын сан нь тодорхой хөрөнгө оруулалтын хэрэгсэлд дагнан хөрөнгө оруулж болох бөгөөд энэ талаар хөрөнгө оруулалтын бодлогод тусгана.

6.5.Энэ хуулийн 4.1.3-т заасан хөрөнгө оруулалтын сан нь зөвхөн хаалттай хүрээнд хөрөнгө татан төвлөрүүлэх бөгөөд тухайлсан сангийн төрөлгүй байна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.