7 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн хуулийн этгээдийн эрх
7.1.Хуульд зааснаас бусад тохиолдолд хөрөнгө оруулалтын сан нь хуулийн этгээдийн эрхтэй тусгай зориулалтын компани байна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.2.Хөрөнгө оруулалтын сан нь түүний гишүүн хуулийн этгээдийн өмчлөл дэх сангийн нэгж эрхийн хувь, хэмжээнээс үл хамаарч тухайн гишүүн хуулийн этгээдээс хараат бус байх бөгөөд Компанийн тухай хуульд заасан охин болон хараат компани, толгой компанийн хоорондын эрх, үүрэг, хариуцлага хүлээхгүй.