8 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах

8.1.Хөрөнгө оруулалтын санд иргэн, хуулийн этгээд хөрөнгө оруулалт хийж болно.

8.2.Хөрөнгө оруулалтын санд доор дурдсан хэлбэрээр хөрөнгө оруулж болно:

8.2.1.хамтын хөрөнгө оруулалтын санд зөвхөн мөнгөн хөрөнгө болон Хорооноос зөвшөөрсөн бусад санхүүгийн хэрэгслээр; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.2.2.хувийн хөрөнгө оруулалтын санд мөнгөн хөрөнгөөс гадна тухайн хөрөнгө оруулалтын сангийн дүрмээр зөвшөөрсөн тохиолдолд бусад санхүүгийн хэрэгслээр.

8.3.Энэ хуулийн 8.2.2-т заасан санхүүгийн хэрэгсэлд тухайн хөрөнгө оруулалтын сангийн дүрмээр тодорхой шалгуур тогтоож болно.

8.4.Хөрөнгө оруулалтын санд оруулах хөрөнгө нь өмчлөх эрхийн зөрчилгүй, аливаа үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээгээгүй байна.

8.5.Хөрөнгө оруулалтын сангийн гишүүн хөрөнгө оруулалтын сангийн бусдын өмнө хүлээсэн үүргийг зөвхөн тухайн хөрөнгө оруулалтын санд оруулсан хөрөнгөөр хариуцна.

8.6.Хөрөнгө оруулалтын сан нь тухайн сангийн гишүүний болон тухайн санд үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээдийн бусдын өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг хүлээхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.