10 дугаар зүйл. Цөмийн энергийн комисс

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Цөмийн энергийн комисс

10.1.Улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Цөмийн энергийн комисс (цаашид "Комисс" гэх) ажиллана.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.2.Комиссын дарга нь цөмийн энергийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.3.Комиссын бүрэлдэхүүн, үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар батална.

10.4.Комисс нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

10.5.Цөмийн энергийн комисс ажлын албатай байна.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.6.Ажлын албаны дарга бөгөөд Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.