9 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
9.1.Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах;
9.1.2.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
9.1.3.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
9.1.4.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар нийтлэг дүрэм, журам, зааврыг батлах;
9.1.5.нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, ослын үр дагаврыг арилгах, ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах;
9.1.6.нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан тохиолдолд түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах арга хэмжээ авах;
9.1.7.цөмийн төхөөрөмж барих газрын байршлыг сонгох;
9.1.8.цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлшийг хүн ам, нийгэм, байгаль орчинд аюулгүй хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
9.1.9.энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.1.10.цацраг идэвхт ашигт малтмалын ордын талбайн хил заагийг тогтоох. /Энэ заалтыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/