8 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
8.1.Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримтлах бодлогыг батлах;
8.1.2.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих;
8.1.3.төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зардлыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх.
8.1.4.энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах эсэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар шийдвэрлэх. /Энэ заалтыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн /